|
|
|
1. Гадаад дахь Япон Улсын компаниудын үйл ажиллагааны өргөжилт (Монгол Улсад) |
Хуудасны эхэнд очих |
|
|
Өргөн уудам газар нутаг (ойролцоогоор Японоос 4 дахин том), уул уурхайн арвин баялагтай (уран, нүүрс, алт, төмөрийн хүдэр зэрэг) Монгол Улсын гадаадын хууль зүйн товчоодын анхдагчдын нэг нь Харагүчи Олон Улсын Хууль зүйн оффис юм. Энэхүү товчоог үүсгэн байгуулагч Каорү Харагүчи нь Монгол Улсын хууль тогтоомжийн талаар ихэвчлэн илтгэл тавьдаг бөгөөд үйл ажиллагааны найрсаг, бат хэт харилцааг улам бэхжүүлэн ажилладаг юм.
Хурдацтай хөгжиж буй Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд, манай хамт олон Япон болон Англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн Монгол Улсын хуульчдаар багаа бүрдүүлэн, Япон Улсын бизнесменүүдээ дэмжих, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Хэдхэн сарын өмнө бид Монгол Улсад байрлалтай боловч хаалттай байсан Япон Улсын үйлдвэрийг өөрсдийн шугамаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий албан тушаалтнуудтай зөвшилцөж богино хугацаанд уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, хаалттай байсан үйлдвэрийг амжилттайгаар эргэн нээгээд байна.
Мөн түүнчлэн, Монголбанкид бүртгэлгүй үнэт цаасанд барьцаа гаргах, санхүүжүүлэх үйлчилгээг үзүүлэх Японы улсын банкыг Монгол Улсын санхүүгийн зах зээлд амжилттайгаар нэвтрүүлээд байна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу энэ төрлийг барьцаа гаргах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт дутмаг хэдий ч бид Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Монголбанктай тохиролцож дээрх баталгааг бий болгоход дэмжин ажилласан.
Монгол Улсын уул уурхайн баялагийг Хятад Улсын Тянжин боомтоор дамжуулан Япон улсруу тээвэрлэх Япон Улсын тээвэрийн компанитай хамтран ажиллаж байна. Үүнээс гадна Монгол Улсад суудлын автомашинд баталгаа гаргах төслийг хэрэгжүүлэх Японы зээлийн үйлчилгээ үзүүлдэг компанийг дэмжин хамтран ажиллаж байна.
|
|
2. Гадаад дахь Япон Улсын компаниудын үйл ажиллагааны өргөжилт (Монголоос гадна)
|
Хуудасны эхэнд очих |
|
|
Бид гадаад улсад үйл ажиллагаа явуулж буй Японы Улсын компаниудыг дэмжин тэдгээрт хууль зүйн зөвлөгөө өгөн хамтран ажилладаг.
Бидний сүүлийн үед үзүүлсэн үйлчилгээнээс дурьдвал Хятадын зах зээл нэвтэрсэн Японы компаниудынг өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбоотой асуудлаар болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалт хийх талаарх Монгол Улсын хууль тогтоомж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус улсын шинэчлэгдсэн хөрөнгө оруулалтын бүтэц, зохион байгуулалттай уялдуулан хууль зүйн зөвлөгөө өгөн ажиллаад байна.
Япон болон Хятад хоёр улсын хооронд дахь газар нутгийн маргааны дараа олон тооны Японы компаниуд Хятад улсаас компаниа эргүүлэн татах нь асуудал дээр нухацтай анхаарал хандуулж эхлээд байна. Хятад улсаас өөрсдийн бизенсийн үйл ажилагаагаа эргүүлэн татах нь тийм ч хялбар зүйл биш байдаг. Хятад Улсын хувьд хууль, эрх зүй, татвар, хөдөлмөрийн асуудлууд нь Засгийн газрын зөвшөөрөл авах шаардлагатай байдаг онцгой салбарууд юм. Бид Хятадын хуульч болон нягтлан бодогч нартай ойр дотно хамтран ажилладаг бөгөөд Хятад Улс дахь өөрийн бизнесийн үйл ажиллагааг зосгоон, тухайн зах зээлээс аливаа төвөггүйгээр гарах хүсэлтэй Японы компаниудын ашиг сонирхолд бидний үйлчилгээ нийцэж байдаг юм.
Өргөн уудам газар нутаг (ойролцоогоор Японоос 4 дахин том)-тай, уул уурхайн арвин баялагтай (уран, нүүрс, алт, төмөрийн хүдэр зэрэг) Монгол Улс нь ердөө 2.9 саяхан хүн амтай ба Хятад болон Орос гэсэн хоёр томоохон улсуудтай хиллэдэг нь тухайн улсын газар нутагт болон стратегийн ач холбогдол бүхий бизнесийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг улам эмзэг болгодог.
Хятадын төрийн өмчит уул уурхайн компани, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг жил бүр 30 хувиар өсгөн нэмэгдүүлж буй Оюу Толгой уул уурхайн төсөлд оролцож, энэхүү төслөөс хувь хүртэх үүднээс уул уулхайн хөгжлийн компанийг (Уул уурхайн хөгжлийн Канадын компаниуд болон Австрали улсын хамтарсан компани) авах гэсэн оролдлогын улмаас Монгол Улсын Их хурал стратегийн ач холбогдол бүхий бизнесийн салбарт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан.
Энэхүү зохицуулалт нь Монгол Улсын уул уурхайн салбар дахь компаниудын хувьцааг барьцаалахад (гүйцэтгэлгүйгээр) болон тухайн хувьцааг олж авч, эзэмшихэд Монгол Улсын Засгийн газрын урьдчиласан зөвшөөрөл шаардлагатай болсон. Энэхүү зохицуулалт нь Японы компаниудын оролцоотой уул уурхайн үйл ажиллагаанд нилээд том нөлөө үзүүлсэн.
Хэдийгээр энэхүү шинэ зохицуулалтын үндсэн агуулга нь Оюу Толгой уул уурхайн төсөл дөх Хятадын төрийн өмчит компаниудын оролцоог сааруулах байсан хэдий ч Монгол дахь уул уурхайн баялагийн компанийн 1/3 болон түүнээс дээш хувцааг олж авах гэсэн Японы компаниуд Монгол Улсын Засгийн газраас урьдчилан зөвшөөрөл (энэхүү зөвшөөрлийг авахад холбогдох материалыг эрх бүхий байгууллагад хүргүүлэснээс хойш ойролцоогоор 3 сар зарцуулагдсан)-ийг зайлшгүй авах шаардлагатай болж хувирсан.
Ийм хатуу зохицуулалтын ур дүнд, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг өмнөх хэмжээнд хүргэх үүднээс Улсын Их хурал Гадаадын Хөрөнгө оруулалтын хуулийг өөрчлөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр баталсан юм. Энэхүү шинэ хууль нь гадаадын хувийн хөрөнгө оруулалтын зохицуулалтыг зөвшөөрөх шаардлагуудад туслалцаа үзүүлсэн ба гадаадын хөрөнгө оруулалтын бүртгэлийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгосон юм.
Хурдацтай хөгжиж буй Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд, бид Япон болон Англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн Монгол Улсын хуульчидтай хамтран ажиллаж бөгөөд Монгол Улсад өөрсдийн бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй Япон компаниудад дэмжлэг, туслалцаа үзүүлдэг юм.
|
|
3. Японд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй гадаадын компанид туслалцаа үзүүлэх |
Хуудасны эхэнд очих |
|
|
Каорү Харагүчи нь Японд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй гадаадын компанид 20 гаруй жил туслалцаа үзүүлж байна.
Сүүлийн үед бид Хятадын, ялангуяа Хонгконгийн жагсаалтад мөн түүнчлэн Японы жагсаалтад орсон болон ороогүй компаниудыг худалдаж авах, дахин зохион байгуулах, өөрчлөн байгуулахтай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө, туслалцааг үзүүлж байна.
Бид гадаадын тухайлбал, АНУ, Их Британи, Хонгконг, Кайман болон Кипрын Япон Улсад явуулж буй санхүүгийн байгууллагуудад Японы Улсын Компаний тухай хууль, Санхүүгийн бүтээгдэхүүнийг солилцох тухай хуулиудад нийцүүлэн хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг.
|
|
|
|
Япон Улсын даяарчлалын хүрээнд гэрлэлт болон эд хөрөнгө ч мөн адил даяарчлагдаж байна. Үүний үр дүнд, Олон Улсын өв залгамжлалын асуудал нь Япончуудын хувьд чухал ач холбогдолтой асуудлуудын нэг болоод байна.
Каорү Харагүчи Олон Улсын Хуулийн оффисийг үүсгэн байгуулагч Каорү Харагүчи нь Олон Улсын өв залгамжлалын асуудлаар Их Британ болон Америкийн Нэгдсэн улсууд дахь Олон Улсын хуулийн фирмүүдэд ажилласан авир туршлага хуримтлага билээ.
Жишээ нь, хэдэн зуун саяаар үнэлэгдэх Ман арал дээрх Банк дахь хадгаламж болон Лондон хот дахь өв залгамжлалын үл хөдлөх хөрөнгийн асуудлуудыг амжилттайгаар шийдвэрлээд байна.
Каорү Харагүчи нь өв залгамжлалын эд хөрөнгийг саад тотгоргүйгээр шилжүүлэхийн тулд тухайн улсын хуульч, өмгөөлөгчидтэй шууд холбогдож асуудлыг шийдвэрлэх баялаг туршлагатай юм. Ялангуяа, өвлөгдөх эд хөрөнгө нь өөр газар байрлах бөгөөд тухайн хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн захиргаа тайланд тусгагдсан зэрэг хэргүүд дээр ажилжттай ажиллаад байна.
|
|
5. Шүүн таслах ажиллагаа, эвлүүлэн зуучлах болон бусад аргаар маргааныг шийдвэрлэх туршлага |
Хуудасны эхэнд очих |
|
|
Харагүчи Олон Улсын хууль зүйн оффис нь Японд болон гадаад улсуудад байгаа өөрийн үйлчлүүлэгч компаниудаа Дээд шүүх, Токио хотын Дээд шүүх, Оюуны өмчийн дээд шүүх, Токио дүүргийн шүүх, Үйлвэрийн шүүх хурлуудад болон бусад маргаан шийдвэрлэх байгууллагуудад төлөөлдөг.
Сүүлийн үеийн онцлох үйл явдлуудын нэг нь бид олон улсын үйлчлүүлэгч компаниа төлөөлөн шүүн таслах ажиллагаанд оролцон хэргийг амжилттайгаар шийдвэрлэсэн явдал юм. (Шүүн таслах ажиллагаанд нэр хүнд бүхий өмгөөлөгч Ноён Масунага нь бидний эсрэг тал байлаа).
|
|
|
|
Каорү Харагүчи Олон Улсын хууль зүйн оффис нь Япон улсад болон түүний гадна байгаа өөрийн үйлчлүүлэгчдэд аж ахуйн нэгжийн өөрчлөн байгуулалт, дампуурал, дахин хөрөнгөжүүлэх асуудлаар хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг.
Тухайлбал, бид сүүлийн үед хэд хэдэн олон улсын дампуурлын хэргүүд дээр ажиллаад байна.
Тухайлбал, Токиогийн хөрөнгийн биржийн нэг дүгээр зэрэглэлд жагсадаг компанийг дахин хөрөнгөжүүлэх маргаанд Японы компанийг төлөөлөн оролцсон.
Тухайн компани нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад болон дахин хөрөнгөжүүлэх зээлдэгчдийн саналыг авах төлөвлөгөөг сонгоход шүүхийн шийдвэрийг олж авахад мөн туслалцаа үзүүлээд байна.
Дахин хөрөнгөжүүлэлтийн төлөвлөгөө нь тун удахгүй зээлдэгчдээр батлагдана.
Энэхүү хэргийн цаана нь Хонгконгид жагсаалттай компанийг татан буулгахаар томилогдсон Эрх хүлээн авагч байсан ба хожим нь Хонгконгийн компанийн улмаас дээрх Япон компани татан буугдахын даваа нь дээр ирсэн байдаг юм.
Ийнхүү уг Японы компанийг дахин хөрөнгөжүүлэхэд хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа бид Санхүүгийн бүтээгдэхүүний солилцох тухай хууль болон ТSE-ээр бий болгсон журам, дүрмүүдийн жагсаалтыг нягтлан шалган судлаж эрх хууль зүйн зөвлөгөөг Японы компанид үзүүлсэн.
Мөн түүнчлэн, бид Японы дүүргийн шүүхэд болон Токиогийн Үнэт цаасны хороонд дахин хөрөнгөжүүлэх асуудлыг шийдвэрлэх процессийг нарийн судлаж, дахин хөрөнгөжүүлэх асуудлаар шүүхэд хандахаас эхлэн, зээлдэгчид дахин хөрөнгөжүүлэх саналыг сонгох шүүхийн шийдвэрийг олж авах хүртэлх бүх процесст оролцож, шүүхээс тогтоосон хугацаанд Токиогийн дүүргийн шүүх болон шүүхээс томилосон Хянагчтай нилээдгүй хугацаанд ярилцсан.
Энэхүү дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг боловсруулахдаа бид Хонгконгийн компанийг татан буулгахаар томилогдсон Эрх хүлээн авагч нартай хэлэлцээр хийж (энэ нь Япон дахь эрх бүхий захирагчтай төстэй хэдий ч тэдгээрийн бүрэн эрх нь итгэмжлэгдэгчийг өөрчлөн байгуулагчтай бараг адил) ба Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанитай зөвлөлдөж, төлбөрийн чадваргүй байдлын талаарх холбогдох хууль журмыг нарийн судлаж Хонгконгоос санхүүжүүлэлт хийх боломжит хөрөнгө оруулагчтай тохиролцоо хийсэн.
Ийнхүү зээлдэгчдээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө дэмжүүлэх шийдвэр гаргуулахын тулд Хятад талтай англи хэл дээр тогтоосон богино хугацаанд маш удаан хэлэлцээр, яриаг хийсэн нь бидний ажлын ур чадвар, туршлагыг харуулах нэгэн хэмжүүр юм.
|
|
|
|
Сүүлийн үед Харагүчи олон улсын хууль зүйн оффис нь гадаадын ажил олгогчид болон ажилтнуудын өмнөөс тэдний хөдөлмөрийн асуудлалд эрх зүйн туслалцаа үзүүлж байна.
Жишээ нь, Гадаадын нэгэн эмийн компанийн дээд удирдлага өөрчлөгдсөнтэй холбоотой Токиогийн дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн тус компаний Японы охин компанийн Японы төлөөлөгчийг ажлаас халсан хэрэг дээр ажилласан.
Энэхүү хэрэг нь тухайн гадаадын компанийн толгой компанийн удирдлагын хөлслөн ажиллуулдаг охин компаний Япон төлөөлөгч нь бие даасан захирлын төлөөлөгч буюу тухайн гадаадын компаниар удирдуулдаг эмийн компаниудын группын гол ажилтантай холбоотой хууль зүйн цогц асуудал байсан.
Мөн бид Хөдөлмөрийн маргаан таслах арбитрт Германы нэгэн компанийн ажилтан АНУ-ын иргэнийг халсантай холбоотой маргаанд эрх ашгийг нь хамгаалж оролцсон. Маргааны гол нь манай үйлчлүүлэгчийн бүтээсэн санхүүгийн цогц компьтерийн програмийг санхүүгийн байгууллагад суурьлуулах үед түүний халсан явдал юм.
Бид мөн АНУ-ын Санхүүгийн байгууллагын Япон дахь салбарын Хятад ажилтныг халсантай холбоотой маргаанд Хөдөлмөрийн арбитрт төлөөлөн оролцсон. Хонгконг дахь этгээдээр удирдуулдаг глобал багт түүний ажил үүргээ муу гүйцэтгэсэн эсэх нь Нью Йоркт удирдлагаас шалтгаалсан эсэх асуудал байсан.
Бид мөн Японы компаниудад өнөөдөр тулгараад байгаа нас, үзэл бодлын ялгаа, ажилтанд учирсан гэмтэл болон бэлгийн дарамт учруулах зэрэг асуудлаар мөн зөвлөгөө өгч ажилласан.
Дээрх бүх маргаануудас харахад, бид зөвхөн Токиогийн дүүргийн шүүхэд, ялангуяа шүүн таслах ажиллагаа болон арбитраар туршлагажиж, хөдөлмөрийн талаар нэгдсэн мэдлэгтэй болохоос гадна бидэнд Англи хэлний чадвар болон Япон болон бусад улсуудын соёлын ойлгож мэдэх шаардлага гарч байсан.
Тухайн маргаануудад амжилттай ажилласан нь бидний Японоос гадна бусад орны хууль, эрх зүйн мэдлэг туршлагыг илтгэн харуулна.
|
|
|
|
Харагүчи олон улсын хууль зүйн оффис нь өөрийн үйлчлүүлэгчдээ хуулийн этгээдийн талаар бүрэн хэмжээний хууль зүйн зөвлөгөө өгдөг. Тус оффис нь хуулийн этгээдийн удирдлага, санхүү, тусгай зөвшөөрөл, хамтрсан хөрөнгө оруулалт болон компани олж авах зэрэг төрлөөр гэрээ байгуулах болон хэлэлцээр хийх арвин туршлагатай. Япон улсад гадаадын компаний салбар болон охин компаний байгуулах талаарх зөвлөгөө мөн нээлттэй. Бид мөн гадаадад Япон компаний салбар болон охин компаний байгуулах асуудлаар зөвлөгөө өгдөг. Тус оффис нь илтгэлцлийн хөрөнгө оруулалт, даатгал, үнэт цаас, банктай холбоотой асуудлаарх зохицуулалтаар хууль зүйн зөвлөгөө үзүүлдэг.
|
|
|
|
Харагүчи олон улсын хууль зүйн оффис нь компанийн нэгдэх болон нийлэх асуудлаар Японд төдийгүй олон улсад арвин баялаг туршлагатай.
Хил дамнасан дууны тоног төхөөрөмж, харилцаа холбоо, буудал, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зээл , дотоодын зах зээлд дуу хөгжим хуваарилалт болон хэвлэл зэрэг өргөн хүрээний үйлчилүүлэгчидтэй.
Тус оффис нь компанийн нэгдэх, нийлэх асуудлаар тал бүрийн туршлагатай, тухайлбал, компаний дампуурлын эд хөрөнгө хариуцагчаас эд хөрөнгө болон санхүүгийн худалдаж авах зэрэг.
|
|
|
|
▪ Санхүү (зохион байгуулалттай бус санхүү)
Харагүчи олон улсын хууль зүйн оффис нь барьцаалсан болон барьцаагүй зээл, хамтын зээл, төслийн санхүүжилт, төрийн бус туслалцаатай санхүүжилт ажил гүйлгээ болон бусад дотоодын болон олон улсын санхүүгийн гүйлгээ, төрөл бүрийн харьцах тал дээр арвин туршлагатай.
▪ Санхүү (зохион байгуулалттай санхүү)
Харагүчи Олон улсын хууль зүйн оффис нь хэрэглээний зээлийн авлага, зээлийн картын авлага, жижиг бизнесийн зээлийн авлага, зээлийн картын авлага, авлага түрээслэх зэрэг олон төрлийн эд хөрөнгийг үнэт цаажуулах арвин баялаг туршлагатай.
Бид үл хөдлөх хөрөнгийн санхүүг зохион байгуулах, үнэт цаасжуулах талаар мэдлэг, туршлага хуримтлуулж байна. Мөн амралтын зочид буудлын болон зохион байгуулалттай санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг гаргаад байна.
Харагүчи Олон улсын хууль зүйн оффис нь үнэт болон зохион байгуулалттай санхүүгийн бусад төрлийн холбоотой засгийн газрын байгууллагууд яриа хэлэлцээ хийх туршлагатай. Тухайлбал, бид Газар% дэд бүтэц, тээвэрлэлтийн сайдтай Бизнесийн тухай хуульд тусгайлан заасан үл хөдлөх хөрөнгийн тайлбарлах талаар хэлэлцээр хийх тусгай мэдлэг байдаг.
|
|
|
|
Харагүчи Олон улсын хууль зүйн оффис нь олон тооны мөн төрлийн үл хөдлөх хөрөнгийн гүйлгээнд оролцож буй үйлчлүүлэгчдээ төлөөлөн ажилладаг.
Тус оффис нь үл хөдлөх эд хөрөнгийн борлуулалт, худалдан авалт, түрээс зэрэг янз бүрийн гүйлгээний талаар хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг. Оффис маань үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор шүүн таслах ажиллагаанд өөрийн үйлчлүүлэгчдээ төлөөлөн оролцож байна.
Оффис нь мөн дотоодын болон олон улсын хот сууринг дахин төлөвлөж хөгжүүлэх төслүүдээр зөвлөгөө өгдөг.
|
|
|
|
Бид Японы Шударга Худалдааны Комисс болон Монополийн эсрэг хууль тогтоомжийн талаар өргөн мэдлэг мэдээлэл туршлагатай байна.
Сүүлийн жилүүдэд бид Шударга Худалдааны Комиссийн Мөрдөн байцаах хэлтэст шалгагдаж буй компанийг төлөөлж байна. Бид Монополийн эсрэг хууль тогтоомжийн дагуу компанийн авсан арга хэмжээ нь өрсөлдөгч компанийн зах зээл, бүтээгдэхүүнд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байгаа талаар өөрсдийн тайлбар, нотлох баримтыг гаргасан.
Сөрөг нөлөө үзүүлж болох үйлдэл гаргахаас өмнө бид уг компанийн нэрийн өмнөөс Шударга Худалдааны комиссын Худалдааны хэлтсийн зөвлөгөө авахаар хүсэлт гаргасан. Монополийн эсрэг хуулийн тайлбар мөн хангалттай нотлох баримт гаргаж өгсөний үндсэн дээр хорооны гишүүний дунд хороонд урт удаан , халуун мэтгэлцээний дараа Шударга худалдааны комиссын хороос таатай зөвлөгөө авсан.
|
|
|
|
Өнөөгийн байдлаар бид дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын өр төлбөрийг эргэн бараглуулахтай холбоотой хэргүүд дээр тухайн компаниудын нэрийн өмнөөс ажилттай шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд Япон дахь зээлдэгчийн хэрэг маргааныг ажилттайгаар мөн шийдвэрлээд байна.
|
|
|
|
Бид АНУ-д боловсруулсан системийг ашиглан, интернэтээр дамжуулан хөдөлгөөнт зураг, дуу хөгжмийн зохиогчийн эрхийг зөрчих явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хичээн ажиллаж байна.
Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлүүд (дуу хөгжим, кино зураг, ном гэх мэт) нь ихэвчлэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр шаардсан байдаг. Эдгээр бүтээлүүдийг зөвшөөргүйгээр хуулбарлах нь зохиогчийн эрх эзэмшигчид асар их алдагдалтай байдаг бөгөөд цаашид шинээр уран бүтээл туурих урам зориггүй болгодог байна. Ийм ч учраас улс орнуудад зохиогчийн зөвшөөрөлгүйгээр түүний уран бүтээлийг хуулбарлан ашиглахаас урьдчилан сэргийлэх тусгай зохицуулалт хэрэгжиж байдаг юм.
Интернет хурдацтай хөгжлийн үр дүнд нь зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний бүтээлийг интернетэд байршуулах явдлаас урьдчилан сэргийлэх зохицуулалт мөн шинэчилэн сайжруулагдан хэрэгжиж байна.
Туунчлэн, утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц зэрэг Олон Улсын хэлэлцээрийн дагуу гишүүн орнуудын зохиогчдийн эрхийг эрх тэгш байдлаар хамгаалагддаг юм.
Жишээ нь: АНУ нь Бернийн конвенцийн гишүүн улс бөгөөд АНУ-ын хөдөлгөөнт дүрс зураг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний хөдөлгөөн зураг нь мөн конвенцийн гишүүн Япон улсад хуулбарлах болон байршуулахыг хориглодог болно.
Өнөө үед, АНУ-д хамгаалагдсан хөдөлгөөнт зураг зохиогчийн эрхийг өндөр хурд, их хэмжээ татах програм болох P2P архитектур ашиглан Bit Torrent-аар дамжуулан зохиогчийн эрхийг зөрчих явдал гарсаар байна.
Бид АНУ-д боловсруулсан зөрчигчийг мөрдөх системийг ашиглан Японд зохиогчийн эрхийн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний хөдөлгөөн зурган бүтээлийг өндөр хурд, их хэмжээгээр зөөвөрлөх буюу байршуулахтай урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхийлэн ажиллаж байна.
|
|
|
|
Каорү Харагүчиар удирдуулсан, манай оффис ихэвчлэн АНУ, Их Британи болон Канадын Элчин сайдын яамуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Олон улсын эрүүгийн хэргүүд дээр ажилладаг юм.
Сүүлийн жилүүдэд бид Олон Улсын эрүүгийн ноцтой хэргүүд дээр ажиллаад байна, тухайлбал, Америкийн цэргийн үлдсэн аллагын хэрэг, Оросын иргэний хууль бусаар мансууруулах бодис хил давуулсан хэрэг, Америкийн иргэний үлдсэн хүчингийн хэрэг гэх зэрэг болно.
Мөн түүнчлэн, бид гадаадын серверт байрладаг киног зарж байгаа гадаадын компанийн хэрэг дээр ажиллаад байна.
|
|
|
|