|
|
Харагүчигийн сүүлийн үед зохицуулж буй хэлэлцээр, хэрэг маргаануудаас жишээ татав. |
Одоогийн хэргүүдийн товч танилцуулга: |
|
|
|
Бид Улаанбаатар хотыг хөгжүүлэх асуудлаар Японы хуулиудтай холбоотойгоор зөвлөгөө өгч байна. |
|
|
|
Япон дахь үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө өгдөг нэгэн компани Говьд зэс боловсруулдаг компанийг Хэрлэн голын усаар хангах зорилгоор ерөнхий төлөвлөгөө боловсруулж байна. Бид энэ асуудалд Монголын хуулийн талаар зөвлөгөө өгч байна. |
|
|
|
Бид хувьцаа нь үнэт цаасны бирж дээр Солонгосын компанид худалдагдах гэж байсан нэгэн корпорацийн өмгөөлөгчөөр ажилласан. |
|
|
|
Бид Малайз дахь Японы компанид олон улсын төслийг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгийн сан бүрдүүлэх тал дээр зөвлөгөө өгч байна. |
|
|
|
Бид үнэт цаасны бирж дээр хувьцаа нь чөлөөтэй арилжаалагдахаар тавигдсан болон тавигдаагүй компаниудад өөрчлөн байгуулах талаар зөвлөгөө өгч байна. |
|
|
|
Японд дампуурлын хэрэг үүссэн Америкийн хөрөнгө оруулагчид эд хөрөнгө худалдаалах тал дээр зөвлөгөө өгч байна. |
|
|
|
Бид дампуурлын хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гарган ажиллаж байна. |
|
|
|
Бид дотоодын болон гадаадын компаний дампуурлын хэрэгт зээлдүүлэгчийг төлөөлөн зээлдүүлэгчдийн хуралд оролцож байна. |
|
|
|
Бид гадаадын компани болон гадаад ажилтаны хоорондын хөдөлмөрийн нэлээдгүй маргаанд оролцож байна. Бид хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх ажиллагаанд эхнээсээ өөрсдийн санаачилгаар оролцдог. |
|
|
|
Бид олон улсуудад өмч хөрөнгөтэй чинээлэг хувь хүнд олон улсын өв залгамжлалтай холбоотой асуудлаар зөвлөгөө өгч байна. Ялангуяа бид Англи болон Мэний арал дахь гэрээслэлгүйгээр өв залгамжлах хэрэгт орон нутгын өмгөөлөгчидтэй зөвлөлдсөний үндсэн дээр өв залгамжлах эд хөрөнгийг амжилттайгаар цуглуулан, холбогдох татварыг бууруулж чадсан юм. |
|
|
|
Бид Дээд шүүх дээр хэлэлцэгдэж буй хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Өнгөрсөн хэдэн жилүүдийг эргэн харахад бид тодорхой амжилт олсон байна. |
Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал Харагүчи нь илүү ихээр мэргэшин хэрэг явдлуудтай ажилласаар ирлээ |
|
|
|
Хувьцаа нь үнэт цаасны зах зээл дээр чөлөөтэй зарагдахаар тавигдсан компанийг өөр нэгэн компани үнэт цаасны биржээр дамжуулан худалдан авах хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн. |
|
|
|
Англи дахь томоохон банкнаас 5 улсын хооронд компани нэгтгэх буюу худалдан авах талаар санхүүжилт олгохоор санал болгосон хэрэгт Японы талын хууль зүйн зөвлөхөөр ажилласан. |
|
|
|
Хэрэглэгчийн зээлийн үйлчилгээ үзүүлдэг компаний хуулийн зөвлөхөөр ажилласан. Тухайн компани нь АНУ-н санхүүгийн нэгэн компанид худалдагдсан. |
|
|
|
Японы нэгэн худалдааны компанид Японы электроникийн компанитай хамтран салхины эрчим хүчийг ашиглах талаар төслийн санхүүгийн асуудалд хууль зүйн зөвлөгөө өгсөн. |
|
|
|
үйлдвэрлэлийн зээлийг баталгаажуулах Голландын банкны хэрэглэгчийн болон худалдаа, үйлдвэрлэлийн зээлээ баталгаажуулах үйл явцад хуулийн зөвлөхөөр ажилласан. |
|
|
|
Бид Америкийн хөрөнгө оруулалтын банкинд Солонгосын компаний Японы компанитай хийсэн худалдааны өрийг баталгаажуулах асуудалд зөвлөгөө өгсөн. |
|
|
|
Бид Голландын худалдааны банкинд хэдэн зуун саяын хэмжээтэй синдикатын зээл гаргахтай холбоотойгоор зөвлөгөө өгсөн. |
|
|
|
Үл хөдлөх хөрөнгийг баталгаажуулах асуудлаар Америкийн хөрөнгө оруулалтын компанид зөвлөгөө өгсөн. |
|
|
|
Бид Кайманы арлуудад үл хөдлөх хөрөнгийн компани байгуулах зорилгоор хөрөнгө оруулалт хийх асуудлаар Кайманы арлуудын хуулиар болон олон улсын татвар, үнэт цаасны бизнес зэргээр мэргэшсэн өмгөөлөгчдийн багийн хамт Японы Газар, Дэд бүтэц, Тээврийн яам, Санхүүгийн үйлчилгээний агентлаг, Кантогийн орон нутгийн санхүүгийн товчоо болон Үндэсний татварын агентлаг зэрэгтэй амжилттай хэлэлцээр хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. |
|
|
|