1. Харагучи олон улсын хуулийн товчоог байгуулах болсон зорилго
Харагучи олон улсын хуулийн товчоо нь 2003 онд байгуулагдсан ба Япон улсаар зогсохгүй Европ, АНУ, Хятад зэрэг орнуудад 25 гаруй жил олон улсын хуульчаар ажилласан өргөн туршлага бүхий өмгөөлөгч Каору Харагүчи үүсгэн байгуулсан.

2. Харагүчи Каорү
Каору Харагүчи нь манай гадаад үйлчлүүлэгчдэд хууль болон бизнесийн зөвлөгөө өгөх тушрлага бүхий олон улсын хуульч юм.

Каору Харагүчи нь ажлын хариуцлагыг хамгийн дээгүүрт тавьдаг ба үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалахын төлөө ямар ч хүндрэл бэршээлийг даван туулахын тулд тэмцдэг.

Каору Харагүчи нь олон салбарын талаар зөвлөгөө өгөх туршлагатай, хөрвөх чадвар сайтай ба саяхнаас хөдөлмөрийн маргаан, шударга өрсөлдөөний асуудал болон бусад шинээр үүсэн гарч буй асуудлууд дээр мэргэшиж, дэлхийн томоохон гангийн үйлдвэрийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хамгийн сүүлд гэхэд тэрээр Токиогийн хөрөнгийн биржийн нэг дүгээр зэрэглэлийн компанийг төлөөлөн төлбөрийн чадваргүй байдалтай холбоотой хэрэг маргаан дээр ажилласан.

Өмгөөлөгчдийн танилцуулга хэсгээс дэлгэрүүлж үзнэ үү.

3. Манай зарчим
Манай хуулийн фирмийн гол зарчим нь үйлчлүүлэгчиддээ дээд зэрэглэлийн хууль зүйн үйлчилгээг цаг хугацаанд нь шуурхай үзүүлэхэд оршдог ба Япон, Англи, Хятад ба Монгол хэл дээр үйлчилгээ үзүүлэх боломжтой.

4. Харагүчи олон улсын товчооны сүлжээ
Манай хуулийн фирм нь дэлхийн 189 гаруй орны 3000 гаруй гишүүдтэй AEA-ийн тэргүүлэх гишүүдийн нэг ба Каору Харагүчи нь AEA-ийн Азийн бүсийг хариуцсан захирлуудын нэг юм.

Харагүчи олон улсын хуулийн товчоо нь Нью Йорк болон Улаанбаатар хотуудад өөрийн ба хамтран ажилладаг оффисуудтай ба саяхан Бээжинд төлөөлөгчийн газраа нээсэн.

5. Манай үйл ажиллагаа
Лейманн щок түүнчлэн Леманы хямрал болон Хятадын эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор хууль зүйн үйлчилгээний сүүлийн үеийн шаардлагуудыг дагаад бид өөрийн үйлчилгээний хүрээг нэлээд өөрчилсөн. Бид сүүлийн үеп зөвхөн санхүү ба байгууллагын холбогдолтой асуудлаар бус Америк, Европ ба Ази ялангуяа Хятад үйлчлүүлэгч нарт шүүхийн маргаан, дампууралтай холбоотой үйлчилгээнүүд үзүүлж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Үйл ажиллагааны чиглэлүүд хэсгээс харна уу.

6. Харагүчи олон улсын хуулийн товчооны ажилтнууд
Манай хуулийн фирмд олон улсын хуулийн ба хэлний мэдлэг, туршлагатай хуульч, өмгөөлөгчид ба туслах ажилтнууд ажилладаг.
Affiliated Firms
tcm
justinianlawyers
Бидний тухай | Үйл ажиллагааны чиглэл | Ажилд авах | Нууцыг хадгалах журам | Лавлагаа