Харагүчи Олон Улсын Хууль Зүйн Товчоо нь хувь хүнтэй холбогдол бүхий мэдээлэлтэй / цаашид “ Хувь хүний нууцын хууль гэх” / болон хувь хүний нууцтай холбогдолтой бусад хууль, журмын дагуу мөн дараахь журмын дагуу харьцах болно.
1. Хувь хүний мэдээлэлийг олж авах болон ашиглах
Манай товчоо нь хувь хүний тухай мэдээлэлийг тухайн мэдээлэлийг ашиглах шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр хуулийн дагуу, зүй зохистой ашиглах болно.
2. Хувь хүний мэдээлэлийг ашиглах зориулалт
Манай товчоо нь хувь хүний тухай мэдээлэлийг зөвхөн дор дурьдсан зорилгоор ашиглах бөгөөд үүнээс бусад зорилгоор ашиглахгүй.

Товчооноос хууль зүйн туслалцааг үзүүлэх ба үүнтэй холбоотой бусад мэдээлэлийг хүргэх. Мэндчилгээ илгээх, хууль зүйн холбогдолтой мэдээлэл түүнтэй адилтгах бусад мэдээлэл хүргэх. Асуулт, лавлагаанд хариулах.
Дээрхи зорилгуудаас урган гарах бусад аливаа зориулалтаар .
3. Хувь хүний мэдээлэлийг хадгалах
Манай товчоо нь хувь хүний мэдээллийг задрах, алдагдах болон үрэгдүүлэхээс сэргийлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах бөгөөд зүй зохистойгоор хадгалах болно.
4.Хувь хүний мэдээлэлийг гуравдагч этгээдэд дамжуулах
Манай товчоо нь хуульд зааснаас бусад тохиолдолд хувь хүний мэдээллийг тухайн хамаарал бүхий хүний урьдчилсан зөвшөөрөлгүйгээр аливаа гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
5. Нууцыг хадгалах журамд өөрчлөлт оруулах
Манай товчоо нь энэхүү нууцыг хадгалах журамд шаардлагатай гэж үзвэл нэмэлт өөрчлөлт оруулна. Журамд орсон аливаа чухал өөрчлөлтийг хүртээмжтэйгээр зарлах болно. / Жишээлбэл энэхүү веб сайтаар дамжуулан /.
6. Батлагдсан өдөр
Энэхүү нууцыг хадгалах журам нь 2007 оны 8-р сарын 10 өдөр батлагдсан.
Бидний тухай | Үйл ажиллагааны чиглэл | Ажилд авах | Нууцыг хадгалах журам | Лавлагаа